Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ГАЛЫН ТУХАЙ БӨӨГИЙН ОЙЛГОЛТ
Ер нь бөө нарын өдөр тутмын хийдэг тахилгын үйлдэл бол төрөө дээдлэх, хар, цагаан сүлдийг тахиж шүтэх мөнх тэнгэрийн далдын хүчинд бишрэн шүтэх утга учир оршно. Бүх юм сүлдтэй, сүнстэй гэж үзнэ. Тухайлбал:
-Эрийн сүлд - малгай бүс
-Гэрийн сүлд - гал голомт, морин хуур
-Төрийн сүлд - хар цагаан сүлдэндээ тус тус оршдог гэдэг.
Гал бол энэ гурван сүлдийг ариусгаж байдаг тул том засалд орно.
Эрийн сүлд малгай бүсээр нь эр хүний сүлд хийморийг дуудна.
Гэрийн сүлдэнд галын тахилга хийж гарзын үүдийг хааж үүдэн заяа тэнгэр дуудна.
Төрийн сүлд тахихдаа хар цагаан сүлдээ аргадан хааны өргөөний гал тахиж, хар цагаан сүлдээ ариутган сүр хүчийг нь бадраана.
Төрийн сүлд төр улсын голомт ариун байхын бэлгэдэл нь цагаан сүлд бөгөөд цагаан сүлдэнд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн галын бэлгэдэлтэй байдаг.
Галын тахилгын дуудлаганд “Мөнх тэнгэрээс дээд заяагаар” үүдэж гэж бөө мөргөлийн дуудлаганд ордог билээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats