Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ГАЛ ТАХИХ, ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ ЦЭЭРИЙН ЁСНООС
Монголчуудад гал тахих, гал голомтоо дээдлэх ёс заншлаас үүдсэн олон зүйл хорио цээр байдаг.
- Тухайн гэр бүлийн бус гадны хүн айлын гал хөндөхийг цээрлэнэ. Тэгвэл гал голомтод халдаж байна гэж үздэг.
- Айлын голомтын араар зүүн тийш, баруун тийш хөндлөн гарахыг цээрлэнэ. Тэгвээс эс хүндэлсэн хэрэг болно.
- Айлын голомтыг нар буруу тойрон гарахыг цээрлэнэ.
- Галын тахилгаас хойшх долоо хоногт төмөр шилээврээр гал хөдөлгөхийг цээрлэнэ. Галын бурхан эзгүй байх үе гэдэг.
- Гал тахиснаас хойш гурван хоногт цагаан идээ, амуу будааг бусдад өгөхийг цээрлэнэ.
- Шинэ төрсөн эмэгтэй галд ойртохыг цээрлэнэ. Гал бузартана гэдэг.
- Галд элдэв юм хийж түлэхийг цээрлэнэ. Гал бузартана гэдэг.
- Галд ус хийхийг цээрлэнэ. Усаар гал унтраах хэрэгтэй болбол “Галын бурхан хөлөө авч бай” гэж хэлнэ.
- Гал руу нулимахыг цээрлэнэ
- Галаар наадахыг цээрлэнэ. Мал нь сарних буюу малаа алдана гэнэ.
- Галаа унтраахдаа гишгэхийг цээрлэнэ
- Гал голомтын дэргэд алцайж суухыг цээрлэнэ.
- Гал тахиж архи тос дусаах үед жирэмсэн эмэгтэй хажууд байхыг цээрлэнэ. Ураг унах аюултай гэдэг.
- Галын дээгүүр алхахыг цээрлэнэ
- Галдаа сүү дусаахыг цээрлэнэ. Үнээний дэлэн хагарна гэдэг.
- Гал дээгүүр улаан бөс эргүүлэхийг цээрлэнэ
- Галд нохойн баас, шувууны өд, сонгино, сармисны хальс хийхийг цээрлэнэ
- Галд шарилж түлэхийг цээрлэнэ. Шарилжаар галаа битгий тахь Шалзанд хотоо битгий идүүл гэдэг ардын үг бий.
- Галыг чичлэхийг цээрлэнэ. Галын бурхан уурлана гэдэг.
- Зуух тулгыг дөрөөлөн зогсох, дээр нь суухыг цээрлэнэ.
Энэ мэт хорио цээр олон байх бөгөөд эрт цагийн хууль цаазад айлын гал голомтод ёс бусаар халдсан хүнийг хүндээр ялладаг байжээ.
Сүлдэндээ нар, сар, галыг дээдэлсэн монголчууд бидний гал голомт ариун цэвэр, цог хийморь өөдөө байх учиртай билээ.
Галын тахилгаа монголчууд “Бага цагаан сар”,”Бага шинэ” хэмээн нэрлэдэг бөгөөд нарийн тогтсон горимоор үйлддэг том ёс төр юм.
Тахилгын бүх зан үйлийг энд бичих боломжгүй учир галын тахилгын судрын тухай цөөн үг хэлье.
Мэдээж хэрэг, галын тахилгыг өчиг дуудлага, ерөөлийг анхандаа амаар айлдан уламжилж байснаа сүүлдээ судар ном болж мөн олон янзын хувилбартай болсон байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats