Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Баруун биеийн онгод Хэнгэргийн тухай

 Бөө мөргөлийн өргөөний баруун талд баавгайн арьс бүхий дэвсгэр янгирын эвэр дээр байнга байрладаг хэнгэрэг буюу дүнгэр (нутгийн хэлээр) бөөгийн хэнгэргийн тал байдгийн учир нь монгол хүн тэнгэрийг ойлгохдоо ямар нэгэн юмны талыг тэн гэдэг түүний утгаар тэнгэрийн тал гэр гэдэг санаа нь тэнгэр гэдэг санааг үүсгэдэг болов уу. Өөрөөр хэлбэл сав ертөнцийн нэгэн тал тэнгэр юм. Үүний учир бөө нарын хэнгэрэг тэнгэрийн адил нэгэн тал байхын бэлгэдэлтэй болов уу. Миний хэнгэрэг шарга ямааны арьсаар хийсэн ая дуу сайтай хөвчийн хэнгэрэг юм. Энэ нь бөөрөнхий хэлбэртэй 75 см өргөн хэнгэргийн гадна талд зэсээр хийсэн 8 булцуутай нуруу үеийг аянга цахисан модоор орлуулж хийсэн. Хэнгэргийн бариул мод улаан жолоо оосортой, хэнгэргийг тойрсон 5 талдаа атаа 5 тэнгэрийн жижиг манжгуудтай. Энэ нь одод хөх тэнгэр, онгон сүлд тэнгэр, эцгийн ачлалт 55 хурмаст цагаан тэнгэр, эхийн энэрэлт 44 хурмаст хар тэнгэр, амин заяа тэнгэр гэх эдгээр таван тэнгэрийн бэлгэдэл болно. Хэнгэргийн бариул модны доод талд Хөвсгөлийн нэрт удган Цэгмид удганаас өмчилж өгсөн гурван хар төмөр ховлого байрлана. Зүүн дээд талд нь бор эрээн могой баруун талд нь хөвчилж татсан нум сум байрлана.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats